|

Малын бүлэг ХУЛГАЙЧИЙГ Налайхаас үйлдэл дээр нь илрүүллээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран олон удаагийн үйлдэлтэй малын хулгайч нарыг үйлдэл дээр нь илрүүллээ.

Тодруулбал урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна.

Малын хулгайч нар цагдаагийн байгууллагад баригдах үедээ “13-р зуунаас 4 үхэр ачсан, хэнийх нь үхэр гэдгийг мэдэхгүй байна. Хулгайн үхэр гэдгийг нь мэдэхгүй” гэсэн юм. Мөн тэд хулгайн  замаар ачиж явсан үхрээ өөрийн эзэмшлийнх  гэж байлаа.

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
James
James
2 years ago

Delgerhaan.Kherlen Bayan-Ulaan nil hazgai heltei bayduud